ЭРЧИМЖСЭН МАЛ АЖ АХУЙГ ХОРШООЛОН ХӨГЖҮҮЛЭХ БОЛОМЖ ШАРГАЧУУДАД БАЙНА
2024.05.06
Орон нутгийн хөгжил

ЭРЧИМЖСЭН МАЛ АЖ АХУЙГ ХОРШООЛОН ХӨГЖҮҮЛЭХ БОЛОМЖ ШАРГАЧУУДАД БАЙНА

Алдартан гавьяатны өлгий Говь-Алтай аймгийн Шарга сумынхантайгаа уулзлаа. Шарга сумынхан маань газар тариалан, хөдөө аж ахуйгаа түшиглэн амьдардаг ажилч хичээнгүй ард.

Тэгвэл сумын иргэдэд өгөөж өндөртэй газрын хөрсөө ашиглан малаа тэжээх эрдэнэшиш,царгасыг сумандаа тариалж эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх боломж байна. Алтай-Бургастай боомтыг холбох авто зам Шарга сумаар дайрч баригдана. Үүнийг дагаад сум орон нутгийн худалдаа, аялал жуулчлал хөгжиж иргэдийн аж амьдрал сайжрах нөхцөл бүрдэнэ.

Баруун бүсийн аймгуудад зам тавих ажлыг бодит ажил болгож бүс орон нутгийн хөгжлийг дөтлөх ажилд онцгой анхаарч ажиллана аа. Шаргийн говийнхондоо баярлалаа.

ШИНЭ МЭДЭЭ