МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Багануур, Багахангай, Налайх дүүргүүдэд ҮХӨ-ийн хэлэлцүүлэг зохион байгууллаа
2023.05.12
Хууль, эрх зүй

Багануур, Багахангай, Налайх дүүргүүдэд ҮХӨ-ийн хэлэлцүүлэг зохион байгууллаа

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн дагуу өнгөрч буй 5 хоногийн хугацаанд Багануур, Багахангай, Налайх дүүргүүдэд УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир, Шадар сайд С.Амарсайхан нар нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Нийт 10 удаагийн уулзалтаар 1800 гаруй иргэд, хөдөлмөрчдийн дунд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн мэдээлэл өгч, хэлэлцүүллээ.

Уулзалтад оролцсон нийт иргэд Монгол Улсад одоогийн байгаа сонгуулийн тогтолцоог өөрчлөх нь зүйтэй гэдэгт санал нэгтэй буйгаа илэрхийлж байлаа. Харин Улсын Их хурлын гишүүдийн тоог 152 болгож өөрчлөх хуулийн төслийг төдийлөн дэмжихгүй байгаагаа илэрхийлж уг хуулийн 2 дахь хэлэлцүүлэгт УИХ анхаарч ажиллахыг сануулж байлаа.

ШИНЭ МЭДЭЭ