МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.03.31

С.Бямбацогт: Зарим төсөл хөтөлбөрийн мөнгө яагаад хасагаад, нэмэгдсэн бэ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.03.31\ нэгдсэн хуралдаанаар "Тогтоолын хавсралтыг шинэчлэн батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: 

Сүүлийн 30 жил 5 жилийн төлөвлөгөө яриагүй.Санхүүжилтийн эх үүсвэр нь шийдэгдсэн төсөл арга хэмжээнд 49,7 ихнаяд төгрөг, 150 төсөл арга хэмжээг шинэчлээд 45,4 ихнаяд төгрөг, 136 арга хэмжээ болгож өөрчилсөн. Санхүүжилтийн эх үүсвэр шийдвэрлэх шаардлагатай гээд 18,6 ихнаяд төгрөгийн төсөл арга хэмжээг 31,5 ихнаяд төгрөгийн 135 төсөл арга хэмжээ болгож нэмэгдүүлж байгаа юм. Ийм том өөрчлөлт орж ирж байна. 2020 онд 5 жилийн хөгжлийн хөтөлбөртэй болсон. Сүүлийн 30 жил сонгуульд ялсан нам бүр мөрийн хөтөлбөрөө биелүүлэх гэж дураараа явдаг байсан. Хөгжлийн бодлого тогтвортой байх хэрэгтэй.

Тийм ч учраас 5 жилийн төлөвлөгөө гарсан. Үүн дээр ач холбогдол өгч, оролцох ёстой. Зарим санхүүжилт хасагдаж, зарим нь нэмэгдэж байна. Гэтэл 2020 онд нийгэм,эдийн засгийн нөхцөл байдал өөр байсан. Ханш өсөж, өрийн тааз буурсан. Үүнтэй уялдуулж өөрчлөлт оруулах хэрэгтэй. Улаангом, Ховдын чиглэлийн зам,баруун 3 аймгийн газрын тос боловсруулах үйлдвэр барих асуудал хэрхэн явах вэ, Ховдын Байтаг богдын чиглэлд Хятадууд зам барих талаар ярьж байгаа энэ ажлыг оруулж болох уу? хөрөнгө оруулалтын асуудлыг хэрхэн шийдэх вэ?     

Түүний асуултад: Хариуцсан яамны сайд нар хариуллаа.   

Алслагдсан аймаг, сумдуудад зарлага өндөр, орлого бага байдаг. Үүнийг шийдэх хэрэгтэй, энэ нь төрийн үүрэг.

ШИНЭ МЭДЭЭ