Оюуны Ундраа сургуулийн сурагчдад 243 нэр төрлийн 486 ном хандивлав
2024.11.06
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Оюуны Ундраа сургуулийн сурагчдад 243 нэр төрлийн 486 ном хандивлав

Монголын ирээдүй болсон хүүхэд багачуудаа дэлгэцийн хамаарлаас холдуулах, гар утсаар системгүй мэдлэг олох байдлаас сэргийлэх мөн аливааг эхнээс нь дуустал унших бас хийх тэсвэр, аливаа мэдээллийг системтэй хүлээн авч боловсруулж чадах зэрэг маш олон чадварт дэм болох зорилгоор Оюуны Ундраа сургуулийн сурагчдад 243 нэр төрлийн нийт 486 ном дээр хандивлав.

Түүнчлэн номын санч багш болон сургагч багш нарт номоор дамжуулж хэрхэн сонирхолтой сургалт явуулах, танин мэдэхүйг нь хөгжүүлж хүүхдүүдийнхээ хичээлийн агуулгатай яаж холбож өдөр тутамд хөтлөн явуулах талаар Оюуны Ундраа сургуулийн сургалтын менежер, нийгмийн ажилтан, номын санч, бага ангийн багш нарын 5 хүнийг Боловсролын ерөнхий газрын захиалгаар хэрэгжиж буй ЕБС-ИЙН НОМЫН САНД НОМ, ХЭРЭГЛЭГДЭХҮҮН (тавиур) НИЙЛҮҮЛЭХ, СУРАЛЦАГЧДЫН УНШИХ ЧАДВАРЫГ ХӨГЖҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР-ийн танхимын сургалтад хамруулсан юм.

ШИНЭ МЭДЭЭ