http 110

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.10.15
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

О.Цогтгэрэл: Төр засаг малчидтайгаа хамтарч бодлогын шийдэлд хүрэх нь зөв

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.10.15\ үдээс хойших нэгдсэн хуралдаан эхэллээ. Намрын ургац хураалт болон хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын талаар ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан мэдээлэл хийж байна. 

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан Намрын ургац хураалт болон хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын талаар мэдээлэл хийлээ.

Мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:

"Хэдийгээр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байгаа ч салбарын нэг чухал асуудлыг би асуумаар байна. ХАА, МАА-тай холбоотой ярихад цаана нь махны асуудал хэмээх том асуудал, үүнийг дагаад малчдын орлогын асуудал, МАА салбараас хүртэж байгаа Монгол Улсын орлого гэх мэт олон асуудал үүний цаана байдаг. зарим нэг тоо хэлбэл, өнөөдөр 180 мянган малчин өрх, 67 сая малтай, 5,7 их наяд төгрөгийн баялаг бүтээж байгаа статистик тоо байна. Үүний цаана 1 өрхийн 3-4 хүний ажил хөдөлмөр эрхлэлтийг хангаж байна. Тиймээс энэ салбарын бүтээмж, орлого, түүгээр дамжуулан 500 гаруй мянган иргэний асуудал яригдаж байна. Үүн дээр ямар бодлого хэрэгжүүлэх гэж байна вэ? 

ХАА гэдэг нь малын хоол тэжээл бэлтгэж байгаа нь газар тариалангийн салбараа ч дэмжээд явчихна. Монгол Улсын ковидоос өмнө экспортлосон махны тоог харахаар 38-39 тонн бөгөөд 80 сая доллар олсон байна. 60 сая гаруй малтай салбараас ийм хэмжээний орлого олж байгаа нь хангалтгүй санагдаж байна. Цаашид илүү том бодлого, зорилго тавихаар болсон. Илүү орлого олох боломжтой гэж харж байна.

Үүний тулд оло асуудлыг ард нь шийдэх шаардлагатай. Салбарын яам энэ чиглэлд том зорилго тавиад оролцогч талууд нэг зүйлийг хараад явах ёстой гэж бодож байна."

Тэрээр үргэлжлүүлэн эрчимжсэн мал аж ахуйтай холбогдуулан дараах байр суурийг илэрхийллээ. 

ШИНЭ МЭДЭЭ