МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Хөдөө орон нутагт ажиллаж байгаа үндэсний үйлдвэрлэлийг дэмжсэн улсын зөв бодлого хэрэгтэй байна
2021.08.27
Эдийн засаг, Худалдаа

Хөдөө орон нутагт ажиллаж байгаа үндэсний үйлдвэрлэлийг дэмжсэн улсын зөв бодлого хэрэгтэй байна

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл хөдөө орон нутагт үйлдвэрлэл хөгжүүлж иргэдийн орлогыг нэмэгдүүлэх ямар бодлого үгүйлэгдэж байгаа талаар танилцаж яваа. Түүний хувьд энэ ажлаа бодлогын төвшинд хэрэгжүүлэхэд гар бие оролцохоор хичээн ажиллаж байгаа нэгэн. Гишүүн энэ удаа дараах мэдээллийг өөрийн цахим хуудаснаа бичжээ

Дундговьд үйлдвэрлэв гэж тохитой, боломжийн сонголттой бараатай ийм нэгэн дэлгүүр байх. Түлхүүрийн оосор, сур, зөөлөн эдлэлээс эхлүүлээд ноолууран хувцас хүртэлх олон бараанаас "Хурдан бор", "Шимт бор", "Тэжээлт бор" хэмээх малын шингэн тэжээл, бордоо ихээхэн анхаарал татлаа. Анх удаа дотоодод үйлдвэрлэгдсэн малын шингэн тэжээл, бордоотой таарч байгаа минь энэ. Үйлдвэр дээр нь очиж, үзэж сонирхох санаа байсан ч холбогдож чадсангүй байсаар дараагийн ажил тулчихлаа.

Эрчимжсэн ХАА гэж ярихаас, зорихоос өмнө ХАА-гаа, МАА-гаа эрчимжүүлэх ёстой гэж боддог. Үүний тулд малын тэжээл тариалалт, боловсруулалт дээр анхаарах, зөв зүйтэй бодлого гаргах нь зүй ёсных. Иймдээ ч энэ чиглэлээрх бодлогын ажлуудад жишээ болгон ашиглаж болох санаачлагуудыг гаргахаар #Их_Наядын_Увс, #Шинэ_Хөдөө_Увс хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж явна.

Уламжлал соёлтой уялдах, урагш ахих боломж, зах зээлийн потенциалаар дүүрэн энэ салбарт дээрх бүтээгдэхүүнүүд шиг энэ мэт санаачлагууд, бүтээгдэхүүнүүд, инновациуд, технологи нэвтрүүлэлтүүд улам их гараасай.

хэмээн бичсэн байна.

ШИНЭ МЭДЭЭ