Төрийн тугны өдөр хэлэлцэх асуудлын жагсаалтаас ухарлаа
2009.06.05
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Төрийн тугны өдөр хэлэлцэх асуудлын жагсаалтаас ухарлаа

УИХ-ын өнөөдрийн үдээс өмнө хуралдаанаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг болох ёстой байсан төрийн байгуулалтын байнгын хорооны дарга байгаагүй учраас хэлэлцсэнгүй, хойшлогдлоо. Учир нь гишүүдийн асуусан асуултад Байнгын хорооны дарга хариулах ёстой байсан юм. ТББХ-ны дарга Ө.Энхтүвшин хөдөө орон нутаг руу томилолтоор явсан юм байна. Хууль ёсоор бол байнгын хорооны дарга эзгүй үедээ өөрийн орны хүнийг томилчхоод явах ёстой юм.

УИХ үүнээс хойш байнгын хорооны дарга нь орж ирэхгүй бол асуудлыг хэлэлцэж байхаа болихоор шийдлээ. Д.Дэмбэрэл дарга “ингээд биднийг янзлаг гээд ачиж байна ш дээ. Хэлэлцэх асуудал их байна. Хэрвээ сайд нь байдаггүй, байнгын хороодын дарга нар нь байдаггүй, илтгэгч нь байдаггүй тохиололд асуудлыг шууд хойш нь болгодог хуульд баймаар байна” гэлээ.

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл 7 сарын 10-ны өдрийн Төрийн тугны өдөр болгон тэмдэглэдэг байхаар тусгасан байгаа юм. Ингэснээр энэ асуудал хэлэлцэх асуудлын жагсаалтаас ухарлаа.

ШИНЭ МЭДЭЭ