http 110

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.07.06
Эдийн засаг, Худалдаа

О.Цогтгэрэл: Эх баригч намын мөрийн хөтөлбөрийн хэрэгжүүлэлттэй холбоотой ямар зардал гарсан бэ?

УИХ-ын нэгдсэн чуулганы /2021,07,06/ өнөөдрийн хуралдаанаар “Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: 

Төсвийн гүйцэтгэлийг зөвхөн 2020 оных биш эх баригч намын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн дүгнэлтийг ярьж байна гэж ойлгож байна. 2016-2020 онд эх баригч намын зүгээс 21- 100 гэх хөтөлбөр дэвшүүлж байсан. 21 аймагт 100 үйлдвэр барина гэж байсан. Энэ хөтөлбөр 2020 оны төсвийн гүйцэтгэлээр яг юу болж гарсан бэ? Тодорхой хэсэг нь мэдээж 100 хувь төсвөөс хийх ёстой асуудал биш л дээ. Тэгэхдээ энэ мөрийн хөтөлбөртэй холбоотой төсвөөс ямар үйл ажиллагаа гарсан. 2020 оны төсвийн хаалтан дээр энэ мөрийн хөтөлбөрт ямар зардал гарсан бэ? 

Ерөнхий аудитын газрын даргыг түр орлон гүйцэтгэгч Ч.Наранчимэг асуултанд хариулав. 

ШИНЭ МЭДЭЭ