http 110

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.06.24
Эрүүл мэнд

О.Цогтгэрэл: Хүний эрх зөрчсөн хүмүүс хариуцлага хүлээсэн үү?

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.06.24\ нэгдсэн хуралдаанаар Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: 

Сүүлийн үед Засгийн газраас орж ирж байгаа баримт бичиг, УИХ-ын тодорхой хэмжээний бүрэн эрхэд халдаж байгаа юм шиг баримт бичиг орж ирж байна. Жишээ нь дараа жилийн төлөвлөгөө ярьж байхад өнгөрсөн жилийн гүйцэтгэл өгдөггүй, энэ хууль 3 дахь удаагаа яригдаж байхад гүйцэтгэл, төлөвлөгөө одоо хүртэл орж ирээгүй.

Жишээ нь засгийн газрын нөөц хөрөнгийг нэмэх талаар ярьж байна, гэтэл энэ нь төсвийн хуулиар нэмэх хориотой асуудал үүсээд байна. Ковидын хуультай холбоотой Хүний эрх их зөрчигдсөн. Хилийн гадна байгаа хүмүүсээ авахгүй, 22-ын товчооноос нэвтрүүлэхгүй байна гээд ийм асуудал гарсан. Хариуцлагын асуудал яригдсан уу? Ковидын халдвар авсан Нэг иргэнийг 8 саяар эмчилж байсан одоо 200 мянган төгрөгөөр эмчлүүлнэ гэж байна.Өмнө нь тийм үрэлгэн байсан юм уу?

Түүний асуултад МУ-ын Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ