http 110

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.06.17

О.Цогтгэрэл: 2022 онд төрийн бус, иргэний нийгмийн байгууллагуудтай яаж хамтран ажиллах вэ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.06.17/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн  “Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: 

2022 оны Хөгжлийн төлөвлөгөө гэсэн том нэртэй баримт бичиг хэлэлцэж байна. Хөгжлийн төлөвлөгөө гэхээр бодлогын томьёололтой, ач холбогдлын эрэмбэтэй, нэгдмэл үнэлгээний хэмжүүр гэх мэт олон шалгууртай байх ёстой. Энэ 200 арга хэмжээнд 10 их наяд төгрөг хэрэгтэй гэжээ. Үүний 60 орчим хувь тодорхой эх үүсвэргүй байна. 2022 онд төрийн бус, иргэний нийгмийн байгууллагуудтай яаж хамтран ажиллах вэ? төрийн албыг цомхон болгоно гэж байна, гэхдээ тодорхой зүйл алга, төрийн албан хаагчийг хэдээр бууруулах гэж байна вэ?

Түүний асуултад Үндэсний хөгжлийн газрын дарга Х.Батжаргал, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ