http 110

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.01.26
Уул уурхай, Ашигт малтмал

О.Цогтгэрэл: Газрын тос боловсруулах үйлдвэрээс нефтийн ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэх вэ?

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хуралдаж байна. Хуралдааны эхэнд Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. 

Төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: 

"Сүүлийн 1 жилийн дотор 1,2 тэрбум гэж байгаад одоо 2 тэрбумын ТЭЗҮ-тэй болж 60% өссөн. Хэд хэдэн асуулт байна.

- Үйлдвэрээс ямар ямар бүтээгдэхүүн гарах вэ? Нефтиэс нафта, керосин, битум, мазут гэх мэт олон төрлийн бүтээгдэхүүн гардаг. Манай энэ үйлдвэр ямар бүтээгдэхүүн гаргах вэ?

- Нефтийн бүтээгдэхүүнийг олон улсын стандарт ангиллаар яаж ангилж байна вэ? Евро5 гэдэг ангилал яриад байдаг. Манай энэ үйлдвэрээс гарах бүтээгдэхүүн ямар түвшинд байх вэ? Энэ төрлийн бүтээгдэхүүний чиглэл хаана яваа бэ?

- Хөгжлийн банкнаас санхжүүжиж, зээл авсан гэж ойлгож байна. Одоогоор ямар хэмжээний зээлийг ямар хүүтэй авсан бэ? одоо дэд бүтцийн бэлтгэл хийж байгаа тухай танилцуулга дээр бичсэн байна."

ШИНЭ МЭДЭЭ