http 110

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.01.22
Уул уурхай, Ашигт малтмал

О.Цогтгэрэл: Харганы ноос түүж эсгий хийхээс ч хэцүү нөхцөл түүхий эдийн нөөц дээр харагдаж байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.01.22/ нэгдсэн хуралдаанаар "Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай" хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд ажлын хэсгээс асуулт асууж, санал хэллээ. 

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: 

"Үзэл баримтлалтай холбоотой 4 асуулт байна. Газрын тосны ирээдүйг юу гэж харж байна вэ? Япон зэрэг оронд 10 жилийн дараа цахилгаан машинд шилжинэ гэж байна. Том тоог нь харахаар нийт бүтээгдэхүүний 45% машин, 23% нь жижиг тэргэнд гэсэн байна. Ажжмаар тийм том тренд явж байхад газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэр барих асуудал ямар тооцоололтой байна вэ? Хөрөнгө оруулалтаа эргэн нөхөх хугацааг юу гэж харж байна вэ?

Хуулийн төслийн 6.1, 6.2-т түүхий эд тасалдах гэдэг асуудал дээр 1,5 сая тонн түүхий эд хэрэгтэйгээс Петро чайна дачин тамсагт 550 л байгаа юм байна. Үлдсэнийг нь хайгуул олборлолт хийнэ гэж байна. Харганы ноос түүж, эсгий хийхээс ч хэцүү юм биш үү? 

Хуулийн төслийн 3.3-т энэ төсөл хууль гэхээс илүү тогтоолын төсөл мэт харагдаж байна. Эрх олгох тэсэл шиг л байна. 

Нэм үү өртөг бий болгон, ажлын байр, эрчим хүчийг бий болгох чиглэлд дэмжиж байгаа ч үр өгөөж багатай төсөл харагдаж байна. 

Түүний асуултанд ажлын хэсэг хариуллаа. 

Эцэст нь УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл нэмэс санал хэлсэн юм. 

ШИНЭ МЭДЭЭ