http 110

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.01.14
Эдийн засаг, Худалдаа

О.Цогтгэрэл: Банкууд үйл ажиллагааны хувьд төвлөрөх бодлого, зохицуулалт байгаа юу?

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.01.14\ нэгдсэн хуралдаанаар Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авлаа. 

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл асуулт асуулаа:

Банк өөрөө эмзэг салбар. Монголбанканд харъяалагдахаас гадна хөрөнгийн зах зээл дээр гарчих юм байна. Бирж дээр гарч байгаа сайн муу мэдээ банкны үйл ажиллагаа, үнэ цэнэд нөлөөлөөд. Тэр нь өөрөө дахиад хадгаламж эзэмшигчийнхээ хөрөнгийг эрсдэлд аваачих хэт эмзэг бүтэц бий болчих вий. Дахиад 90,95 хувийг харахаар Монголын эдийн засагт асар том хэмжээ эзэлж байдаг. Нөгөө талд нь эмзэгшил маягийн зүйлийг Монголбанкныхан юу гэж үзэж байгаа вэ?

Хувьцаа эзэмшигчийн төвлөрлийг сааруулах гэдэг том бодлого, үзэл баримтлалын үеэр явж байгаа бол нөгөө талд нь банкуудын үйл ажиллагаа нь төвлөрөх боломж бий болох уу? Төвлөрөлгүй хувьцаа эзэмшигчтэй компаниуд. Өнөөдрийн банкны салбар бол үйл ажиллагаа төвлөрөлгүй бүх банкууд бүгд бүтээгдэхүүн гаргадаг. Тэгэхээр энэ хуулийн үр дүн тиймэрхүү бодлогын өөрчлөлт, үр дүн гарна гэж таамаглаж байгаа юу?

Түүний асуултанд Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар хариуллаа.

Мэдээж хөрөнгийн бирж дээр тодорхой хувьцаануудаа арилжаад. Тэгээд хувьцаа нь тогтмол мундаг, гоё мэдээлэлтэй байж чадаагүй нөхцөлд хувьцаа эзэмшигчдэд буруу зөрүү мэдээлэл очих вий гэдэг дээр болгоомжилж байгаа зүйл байна. Тодорхой хэмжээний хувьцааг зарахыг хуулиараа шаардаж байгаа. Энэ хууль гарснаараа ялангуяа иргэдийн хувьд баталгаатай болгох магадлал нь нэмэгдэнэ.

ШИНЭ МЭДЭЭ