2020.12.30
Хууль, эрх зүй

С.Бямбацогт: Хэлэлцэх асуудалдаа ажил хэрэгч хандах хэрэгтэй

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2020.12.30/ хуралдаанаар Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Прокурорын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна. 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

Ерөнхийлөгчөөс шүүхийн багц хуулийг өргөн барьсантай холбоотойгоор 2020 оны 4-р сард хэлэлцэх эсэхийг шийдсэн. Ерөнхийлөгчийн санаачилсан хуулиудыг хэрхэн, яаж шийдэх нь 11 -р сарын дунд хүртэл хүлээгдсэн. Өнөөдөр дөрвөн долоо хоног АН-ын саналыг хүндэтгээд 60 хуудас зарчмын зөрүүтэй хууль гарсан байгаа. Асуудлууд байвал нээлттэй ярих болж байгаа байх. Завсарлагын хугацаа үндсэндээ тав хоног. Гэхдээ өөр хүндэтгэх шалтгаануудаас болж нэг сарын хугацаа болж байна.

Өнөөдөр чуулганы хуралдааны Дэгийн тухай хуульд заасны дагуу даргын зөвлөлөөр шийдэж, даваа гарагт байнгын хороо хуралдаж байна. Энэ бол хуулиар нээлттэй байгаа. Хууль зөрчсөн явдал байхгүй гэдгийг зөв ойлгоорой. Заавал завсарлага авч оны дараа хэлэлцье гээд байна. Оны дараа ямар нэг шалтаг, тайлбаргүй энэ асуудлыг хэлэлцээд явна. Үүнээс хойш ямар нэг шалтаг битгий хэлээрэй. Гурав хоногийн завсарлага өглөө. 

ШИНЭ МЭДЭЭ