2020.12.17
Улстөр

С.Бямбацогт: Суманд улстөрждөг байдлыг таслан зогсоож чадах уу?

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.17\ хуралдаанаар  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. 

Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж байна. 

УИХ-ын гишүү С.Бямбацогт: 

Улсын хэмжээний бодлого дэвшүүлж ажиллах үүрэг бүхий улс төрийн нам, эвсэл,  сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын бүтцэд аливаа хэлбэрээр зохион байгуулалтын нэгж байгуулахгүй тухай гэсэн заалтыг өөрчилж байна. Үүнийг 2024 оны орон нутгийн сонгуулийн дараа өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. Үүнтэй холбоотой суманд улстөрждөг байдлыг таслан зогсоох байдлыг хүчтэй дэмжсэн заалт болж байна уу? Сулруулсан заалт болж байна уу? Нэг талаас суманд улстөржихгүй, гэр бүлүүдийг талцуулахгүй байх бодлого явуулах ёстой. Нөгөө талаасаа улсын хэмжээний нам суманд бүтэцтэй байх талаар яригддаг үүн дээр ажлын хэсэг юу гэж үзэж байна.

УИХ-ын гишүүн Ж. Сүхбаатар:

Анх хууль санаачлагчид төсөл дээр оруулж ирэхдээ улс төрийн нам эвсэл, ИТХ бүтцэд аливаа хэлбэрийн нэгж байгуулахгүй, улс төрийн нам сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэж орж ирсэн. Энэ заалт төсөл дээр ажилласан гишүүдийн болон бүлгүүдийн байр  суурийг авч үзээд томьёолсон. Төсөлтэй харьцуулахад зөөлөрч орж ирсэн. Гол зорилго бол сумын төвшинд нам нэр дэвшүүлэхгүй гэдгийг намын рефорум асуудлыг ирэх жил яригдана. Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа улс төрийн нам үндэсний хэмжээнд нам бодлого дэвшүүлж ажиллана гэж заасан.

Шууд утгаараа аймаг, нийслэлээс дээш ажиллахыг заасан. Улс төрийн маргааны нэгжийн хуулийг шийдээд явъя. Сумын төвшинд нам нэр дэвшүүлэх боловч гарч ирсэн нам эвсэл нь иргэдийн хуралдаа бүлэг байгуулж,бүлгэрхэж намын бүлэг хэлбэрээр ажиллах шаардлагагүй. Яагаад гэвэл үндэсний хэмжээнд бодлого дэвшүүлж ажиллаж байгаа болохоор сумын төвшинд үндэсний хэмжээний бодлого гэж байхгүй гэж үзсэн. Дүүргийн төвшинд байж болохыг хууль тогтоогчид гаргаж магадгүй.

ШИНЭ МЭДЭЭ