МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.12.25
Уул уурхай, Ашигт малтмал

Ж.Сүхбаатар: Эрчим хүчний зардал ямар хэмжээгээр нэмэгдэж байгаа вэ?

УИХ-ын гишүүн С.Бямбацогт Эрчим хүчний сайд Н.Тавинбэхэд хандан эрчим хүчний хангамжийн аюулгүй байдлыг яаралтай хангаж, өвлийн оргил ачааллын ид үед байдлыг хэвийн горимд оруулах оновчтой шийдвэрийг Эрчим хүчний яам болон Засгийн газраас цаг алдалгүй яаралтай гаргах хэрэгтэй талаар асуулга тавьсан билээ. 

Асуулгын хариулттай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна. 

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар асуулт асуулаа.

Эрчим хүчний хэрэглээ нэмэгдэж байгаатай холбоотойгоор зардлын өсөлт гарна. Ц.Даваасүрэн гишүүн асууж байсан 20-30 хувийн нэмэлт зардал нэмэгдэх эрсдэл байна гэж. Энэ тооцоо тийм багцаа байна уу?Би үүнийг үндэслэлтэй юм гэж харж байгаа. Эрдэнэт үйлдвэрээс 650 тэрбум төгрөгийн зардал гаргана гэж тооцсон байдаг. Цаашдаа нэмэгдээд явчихвал 900-1 их наяд болох юм биш биз. Тэгэхээр энэ 20-30 хувийн нэмэлт зардал гарвал яах вэ? 

Нүүрсний үнийг хөнгөлсөн. Нүүрсний хэрэглээ хэр өсөж байна вэ? Манай зарим хүмүүс хоорондоо ярихаар нүүрс их төлж байна. Утаа тортог их гарч байна. Энэ талаар яригдаж байгаа зүйл байна уу? Хэрэглээ зарцуулалт, зардал гээд зохистой харьцаануудыг авч үзэх шаардлага байгаад байгаа. 

Түүний асуултанд Эрчим хүчний сайд Н.Тавинбэх хариуллаа.

650 тэрбум төгрөгийн 483.7 тэрбум төгрөг нь цахилгаан дулаан, дулааны уур байгаа юм. Тэрнээс 477 тэрбум төгрөг цахилгаан дулааны эрчим хүчний төлбөр байна. Журмын дагуу өнгөрсөн оны мөн үеийн хэрэглээ хүртэл хэрэглээтэй дүйхүйц хэмжээнд төрөөс төлбөрийг даах учраас хэрэглээ тийм огцом 20-30 хувиар нэмэгдэхгүй. Илүү гарсан төлбөрөө иргэн өөрөө төлнө. 

ШИНЭ МЭДЭЭ