2020.12.24
Эрүүл мэнд

С.Бямбацогт: Хөл хориог хатуу баримтлахад ямар арга хэмжээ авах вэ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.24\ нэгдсэн хуралдаанаар Коронавируст халдвар (КОВИД-9)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. 

Хуулийн төслийн талаарх хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд төсөл санаачлагчаас асуулт асууж, санал хэллээ. 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт асуулт асуулаа:

14 хоногийн хугацаанд төр засаг, ард хариуцлагатай баймаар байна. Ингэхийн тулд хариуцлага алдаж байгаа, голомтлуулж байгаа албан тушаалтнууд дээрээ хариуцлагын асуудал ярихгүй юм уу? Тэгэхгүй ингээд яваад байвал тэгж л байдаг юм, голомтолж л байдаг, хөл хорио тогтоож л байдаг гээд удах тусмаа тасалж чадахгүй болох гээд байна. Тасалж чадахгүй байх тусмаа улс орны эдийн засгийн амьдрал хүндэрнэ.

Тиймээс бүгд тал талдаа 14 хоног тэсчихмээр байна. Ингэж тэсвэл ард иргэд, улс орны амьдрал сэргээд явчихна. Үүн дээр томоохон бодлогын, бодитой ажил хиймээр байна. Энэ талаар УОК ямархуу бодлого хийх гэж байна. Хатуу, тодорхой, нэлээн том цочроо өгөх, ойлгож, ухамсарлуулах юм хийхгүй назгай байдал үргэлжлэх гээд байна. Ард иргэдээ уриалъя. Мөн УОК-ыг юу хийж хэрэгжүүлэх тал дээр бодож, төлөвлөж байгааг сонсоё.

Түүний асуултанд Шадар сайд Я.Содбаатар хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ