МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.12.04
Эдийн засаг, Худалдаа

Ж.Сүхбаатар: Иргэдээ аварч байна гээд Венесуэль шиг засгаа хямрааж, улсаа ядууруулж болохгүй

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.04\ хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль болон түүнийг дагалдан батлагдсан хуулиудад бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна. 

Хуулийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. 

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:

Ерөнхийлөгч төсвийн хоригийг бүхэлд нь тавсан байна. Тодотголыг хийхийн тулд төсвийн хуулийн заалтууд байх ёстой. Тодорхой нөхцөл байдлууд нь үүссэн байх ёстой. Хууль зүйн хувьд асуудал байна.

Бид Венесуэлийн жишээг бодох хэрэгтэй. Мөнгөн дүнгээр өгч болно. Бодит дүнгээрээ үүнийг өгч чадах уу? Иргэд, аж ахуй нэгжээ аварч байна гээд улсаа алж болохгүй.

Дэлхийн банк, ОУБ-тай яриад вакцин авчих нь эдийн засгийн талаасаа ач холбогдолтой. Төсөвт суугаагүй гэж яриад байна. Төсвийн эх үүсвэр нь өөрөө гадаадын зээл тусламж. Энэ тооцоолол байна уу? Зээл авснаар зээлийн цаана ердийн эдийн засгийн зээл биш хүмүүнлэгийн зээл учраас түргэн шуурхай, хямд явна гэж ойлгож байна. Үүн дээр анхаарал тавьж ядмагхан улс төр хийгээд байгаа байдлыг би эсэргүүцэж байгаа. Вакцинийг зээлээр авах талаар тусгаж чадаагүй ямар харалган юм бэ гэж байна.

Түүний асуултанд Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан хариуллаа.

Вакцин худалдаж авахын тулд Дэлхийн банкны төсөлд хамрагддаг. Энд хамрагдснаар оочер дайрч байгаа гэж ойлгох хэрэгтэй. Бизнес талаасаа 2 сая вакцин авна гэдэг бол бага хэмжээний худалдан авалт болно. Магадгүй 180 орны төгсгөл рүү очих эрсдэлтэй. Хамгийн том давуу тал нь энэ төсөлд хамрагдснаар 20 хувь нь үнэгүй авч байгаа. 

ШИНЭ МЭДЭЭ