С.Бямбацогт: Залуу хүн зорилготой, зоригтой, зарчимтай байх ёстой
2020.11.23
Орон нутгийн хөгжил

С.Бямбацогт: Залуу хүн зорилготой, зоригтой, зарчимтай байх ёстой

Ховд аймгийн залууст УИХ-ын гишүүн С.Бямбацогтын хэлсэн "Залуу хүн зорилготой, зоригтой, зарчимтай байх ёстой" ХОВДЫН ТҮҮЧЭЭ оюутан залуучуудын холбооны урам зориг өгөх уриа үг болжээ.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт Ховд аймгийн Нутгийн зөвлөлийн дарга байхдаа ХОВДЫН ТҮҮЧЭЭ залуучуудын оюун мэдлэг, эрдэм боловсрол, авьяас чадварыг хөгжүүлэх чамгүй олон ажил санаачилж хийсэн байна.

Гишүүний хийсэн ажил бүхэн эх орон, эх нутгаа гэсэн сэтгэл зоригоор залуучуудаа хурцлах гэсэн хэрэг. Хамгийн сүүлд гэхэд л сурлага, урлаг, спортоор манлайлсан шилдэг 45 оюутан залууст сургалтын тэтгэлэг гардуулжээ.

Залуусын хүсэл зориг, урамыг сэргээж сурч боловсрох их хүсэл тэмүүллийг өдөөж өгсөн гэдэгт итгэлтэй байна.

Улсын Их Хурлын тухай хуулийн өөрчлөлтөөр гишүүн ТББ болон олон нийтийн байгууллагын ажил албан тушаал хавсран хийхийг хориглосон болохоор ХОВДЫН ТҮҮЧЭЭ ОЗХ-г цаашид Нутгийн зөвлөлийнхөндөө хариуцуулан үлдээжээ.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: ХОВДЫН ТҮҮЧЭЭ-гийн үе үеийн залуус ШИНЭ ХОВДын, маргаашийн МОНГОЛЫН хөтлөх хүч, хөгжүүлэх эзэд байна гэдэгт огтхон ч эргэлздэггүй.

ШИНЭ МЭДЭЭ