2020.11.19
Батлан хамгаалах, Аюулгүй байдал

С.Бямбацогт: Цар тахлын үед иргэд таван давхар дарамтад амьдарч, хүлээлттэй байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.11.19\ нэгдсэн хуралдаанаар "Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа ажлын явц, үр дүн, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар" мэдээллийг сонсож байна.

Мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж байна. 
УИХ-ын гишүүн С.Бямбацогт асуулт асуулаа:

Орон нутгийн иргэд гацсан хүнд байдалд байна. Цаашдаа асуудал үүсэх гээд байна. Оюутнууд оюутны байрандаа хоригдсон. Тэд гэртээ харихийг хүсэж байна. Сургуулиуд нь хүнсний тусламж үзүүлээд байж байна. Сурагчид гэр гэртээ онлайн хичээлээ үзээд байгаа. Сурагчид 12-р сарын 15-аас амрах гэж байгаа. Нэгэнтээ ийм байдалтай байгаа болохоор амралтыг өгөөд эсвэл онлайн болгоод, оюутнуудыг гэр гэрт нь хариулаад явбал, төсвийн урсгал зардлууд хэмнэгдэнэ. Үүгээрээ цар тахалд хамааралтай ажлаа хийж болж байна. 

Иргэд аж ахуй нэгжүүд маш их хүлээлттэй байна. Ард түмэн их хурлаар дамжин мэдээллээр хангагдаж мэдэх хэрэгтэй. Энэ хүрээнд таван давхар дарамтад амьдарч байна. Татвар, аж ахуй нэгж нь цалин хөлсний, иргэд нь цалин хөлс өгөх болов уу үгүй болов уу, зээлээ яаж төлөх, нийгмийн даатгалаа яаж төлөх, түрээсийн асуудал гэсэн асуудалтай байна. Үүнийг тодорхой болгож өгнө үү?

Иргэд цагдаа, хууль сахиулагчдийн дунд асуудал үүсч байгаад зөв хариулт өгөх хэрэгтэй байна. Хаана, ямар зөрчил үүсч байгаа тал дээр хууль сахиулагч байгууллагууд ямар арга хэмжээ авах гэж байна. Цаашдаа үл ойлголцох асуудал үүсэх вий.

Түүний асуултанд Шадар сайд Я.Содбаатар хариуллаа.

Бид бүх нийтийн бэлэн байдалд зэрэгт шилжин ажиллаж байна. Ковидын үед УИХ хэрхэн ажиллахыг би зааварлах эрх байхгүй. УИХ өөрийнхөө хууль, зохицуулалтаар явж байгаа. Орон нутгаас албаар ирсэн 500 гаруй иргэн, хувиараа ирсэн нилээд олон мянган иргэн байна. Бид тандалт судалгаа хийж байна.

12 сарын 18-аас иргэдийг бүртгэж, шинжилгээ авч, утсанд нь аппликейшн суулгаад хоёр талдаа шалгаад гаргаж болох юм гэж цар тахал гайгүй байхад ярьж байсан. Харин өнөөдрийн нөхцөл байдалд эдгээр иргэдийг гаргаж болохгүй байна. Оюутны байранд 12.500 гаруй оюутнууд байна. Тэдний дунд ойрын болон дам хавьтлын хүмүүс байна. Эдгээр хүмүүсийг гаргавал тэр бүс нутагт дахин хүндрэл учруулах болно. Явуулснаараа тухайн аймаг, сумын иргэдэд халдварлах хүндрэл гарах магадлалтай байгаа юм. 

ШИНЭ МЭДЭЭ