Өнөөдөр Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан нэг жилийн ойн өдөр
2020.11.14
Хууль, эрх зүй

Өнөөдөр Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан нэг жилийн ойн өдөр

2020 оны 11-р сарын 14-ны энэ өдөр Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсны нэг жилийн ой тохиож байна. 

Үндсэн хуульд дараах өөрчлөлтүүдийг оруулсныг УИХ-ын гишүүн, ХЗБХ-ны дарга С.Бямбацогт дахин сануулан танилцууллаа:
  • Дордуулсан 7 өөрчлөлтийг засаж чадсан
  • Улс орноо урт хугацааны хөгжлийн бодлого, алсын хараатай болгож, Засгийн газар түүнийг заавал мөрддөг байхаар хуульчилсан.
  • Байгалийн баялгийг иргэддээ тэгш шударга хүртээж, ирээдүйдээ өвлүүлэхийг хуульчилж, эхний үр өгөөж нь Эрдэнэс Тавантолгой, Салхитын ордоос иргэдэд хүрч эхэлсэн.
  • Засаг төрийн тогтвортой байдлыг чухалчилж Ерөнхий сайд болон Засгийн газарт эрхийг нь бүрэн өгч, үүргийг нь бүтэн үүрүүлсэн
  • Давхар дээлийг нимгэлж, дөрвөөс илүүгүй гишүүн л Засгийн газрын гишүүнээр хавсран ажиллаж болохоор хуульчилсан
  • 21 аймгийн төвөө хот болгон хөгжүүлэх эрх зүйн үүдийг нээсэн
  • Их Хурлын гишүүн Үндсэн хууль зөрчвөл эргүүлэн татах хариуцлагын заалт суулгасан
  • Гишүүд төсвийн зардлыг дураараа нэмдэг үрэлгэн эрх мэдлийг хязгаарласан
  • Гишүүдийн томилгоонд оролцдог, хөндлөнгөөс нөлөөлдөг байдлыг хазаарласан.
  • Хууль тогтоох байгууллагыг илүү ажил хэрэгч болгож, ээлжит чуулганы үргэлжлэх хугацааг сунгасан
  • Хийдэл цоорхойгүй чамбай хууль гаргахын тулд хуулийг нийт гишүүдийн олонхийн саналаар эцэслэн баталдаг болсон
  • Хуулийн хэрэгжилтэд хяналт тавих, хянан шалгах Их Хурлын эрх мэдлийг нэмэгдүүлсэн
  • Хараат бус шударга шүүхтэй байж, зөрчил гаргасан шүүгчид хариуцлага тооцох Сахилгын хороог байгуулсан
  • Төрийн албан хаагч УИХ-д заавал үнэн бодит мэдээлэл өгөх хариуцлагын заалтыг чангатгасан.

уих-ын гишүүн С.Бямбацогт: Одоо бидэнд 1 жилийн өмнө ийнхүү нэмэлт өөрчлөлт оруулсан Үндсэн хуулиа хэлбэрэлтгүй тууштай хэрэгжүүлж, Үндсэн хуулийн мөчир салаа болсон чухал хуулиудаа улам чамбайруулан шинэтгэн батлах түүхэн хариуцлага оногдож байна. Хөгжлийн шинэ үеийн хөтөч, хүчирхэг Монголын ирээдүйг дөтлөх эцэг хууль болсон Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөө даяар олноороо Мөрдөгтүн, Сахигтун.

ШИНЭ МЭДЭЭ