МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.11.10
Аялал жуулчлал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт

Ж.Сүхбаатар: Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн нийгэм, эдийн засагт үзүүлэх үр дагаварыг сайтар тооцож үзэх хэрэгтэй

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2020.11.10/ хуралдаанаар Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2020.03.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/-ийг хэлэлцлээ.

Хэлэлцүүлгийн үеэр гишүүд асуулт асууж, саналаа хэллээ.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар асуулт асуулаа:

Төслийн 2.28.1 дэх хэсгийн гадаадын иргэний эхнэр, нөхөр гэсний дараа хамтран амьдрагч гэж гэснийг тус тус хасч гэсэн байна. Төсөл дээрээ орж ирэхдээ нэмнэ гэсэн байсан. Яагаад хасах болсныг тодруулъя.

Энэ хуулийн үр дүнгээр гарах үр дагавар хэр байна вэ гэдэг чухал байна.

Түүний асуултанд ажлын хэсгийн төлөөлөл хариуллаа. 

Эхний асуултанд техникийн алдаа гарсан байсан. Хуулийн зорилгыг товч хэлэхэд тодорхой хэмжээний визын уян хатан зохицуулалтаас гадна эргээд орж ирж байгаа гадаадын иргэдэд хяналтыг сайжруулах юм. Аливаа асуудлыг  хуульчлаад хатуу зохицуулчихаар тодорхой харилцааг дэмжих шалгуур нь уян хатан зохицуулалтгүй болдог. Визийн ангилал төрлийг тогтоох асуудлыг засгийн газрын түвшинд шийдэж байгаа бол эргээд мэдээллийн сан байгуулах юм. Хилийн боомт дээр гадаадын иргэний биеийн давхцахгүй өгөгдөлийг авч хяналт тавих бололцоог бүрдүүлж байна. Бичиг баримтаа солих, олон дахин буцаж ирэх асуудлууд байхгүй болж хяналт сайжирна гэж харж байна. 

ШИНЭ МЭДЭЭ