МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.11.06
Улстөр

С.Бямбацогт: Үндсэн хууль зөрчсөн гэж үзэн гишүүд хурал орхин гарсан

УИХ-ын өнөөдрийн \2020.11.06\  нэгдсэн чуулганы үдээс хойших хуралдаанаар Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн талаарх танилцуулгыг сонсож байна.

Нэр дэвшигчийн танилцуулгыг сонссоны дараа УИХ-ын гишүүд ШЕЗ-ийн дарга болон нэр дэвшигч нараас асуулт асуулаа. 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

"Нэр дэвшүүлэх ажиллагаа хуулиа барьж ажилласан. Үндсэн хуулийн 51-д Улсын дээд шүүхийн шүүгчдийг УИХ-д танилцуулсанаар Ерөнхийлөгч томилно гэсэн заалттай. Дээд шүүхийн шалгуур яригдсан. Өмгөөлөгч багшаар 10-аас доошгүй жил ажилласан байна гэж заасан. 2 нэр дэвшигч шалгуурыг хангасан. Байнгын хорооны хуралдааны үеэр нэг нэр дэвшигчийн өмгөөлөгчөөр ажилласан жил нь тодорхой харагдахгүй байсан учраас гишүүд тодруулж асуусан. Үүнийг тодорхой болгоё гэж хойшлуулсан. Ингэхдээ Голомт банкинд ажиллаж байсан голомтын шүүгч орж ирлээ гэдэг асуудал үүссэн.

Тиймээс ХЗБХ 2 дахь удаагаа хуралдаад тус тусад нь хэлэлцье гэж шийдэн зохих шаардлагын дагуу танилцсан. Энэ үед УИХ-ын гишүүд Үндсэн хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шаардлага хангахгүй байна гэж үзэн Дэгийн тухай хуулийн дагуу хуралдааныг орхин гарсан.

Гэхдээ энд ШЕЗ холбогдох хуулийн шаардлага хангасан хүн оруулж ирсэн байх. Үндсэн хуулийн 14-т хүнийг үндэс угсаа, арьс, нас, хүйс, нийгмийн гарал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, шашин шүтлэг, боловсролоор нь ялгаварлахыг хориглоно гэж заасан. Үүний дагуу банкны хуульч гэдгээр ялгаварлах ёсгүй гэсэн асуудал үүссэн. Харин байнгын хороо нь хуулийн шаардлагад тулгуурлан асуудалд хандсан.

Хуулийн дагуу дараа дараагийн шатны арга хэмжээ үргэлжилнэ. Нөгөө нэр дэвшигчийг хувьд Үндсэн хууль зөрчсөн гэж үзэн гишүүд хуралдаан орхин гарсан учраас ийм асуудал үүссэн гэдгийг албан ёсоор мэдэгдье."

ШИНЭ МЭДЭЭ