2020.11.05
Барилга, Хот байгуулалт

С.Бямбацогт: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, "Алсын Хараа-2050"-тай уялдуулах тал дээр анхаарах хэрэгтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2020.11.05/ нэгдсэн хуралдаанаар Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2020.01.22-ны өдөр өргөн мэдүүлсэнхэлэлцэх эсэх/;-ийг хэлэлцлээ.

Хэлэлцүүлгийн үеэр гишүүд асуулт асууж, саналаа хэллээ.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

Оруулж ирж байгаа хуулийг 2017 оны тооцоо судалгаа дээр үндэслэж 2019 онд боловсруулсан байна. 2020 оны хавар Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого "Алсын Хараа-2050"-ыг баталсан. Үүнд барилга хот байгуулалтын тухай бүрэн тусгасан. Гэтэл үүнээс өмнө хуулиа өргөн барьсан байна. Төрийн бодлогын бичиг баримт, үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй уялдуулаагүй байна. Газрын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль гэх мэт хуулиудтайгаа хамтатган, уялдуулаад оруулж ирэх хэрэгтэй байна. 

Ингэж томоор харж чадаагүйгээс давхар хийдэл хоорондоо зөрчил гардаг, бодлого нь уялддаггүй, дахиад хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах асуудал үүсдэг. 

21 аймагаа хот болгох асуудлаа тусгаад, Газрын хууль, Хот байгуулалтын хууль, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулиудтайгаа нэгтгэж томоор нь харж, тусган сайжруулахад анхаарах хэрэгтэй. Ингэвэл илүү үр дүнтэй болох болно. 

ШИНЭ МЭДЭЭ