2020.11.05
Эдийн засаг, Худалдаа

Б.Бямбацогт: Малын татварын хэмжээ тодорхой байх хэрэгтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2020.11.05/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Малын тоо толгойн албан татварын тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгох тухай, Малын генетик нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. 

УИХ-ын гишүүн Б.Бямбацогт:

Хууль сайн байсан ч дагаж гарах журам нь дээр анхаарах шаардлагатай. Тус хуулийн 6.1 дээр нэг малын тоо толгойд ногдуулах албан татварын хэмжээ 0-2000 төгрөг байна гэж заасан байна. Үүнийг тодорхой болгох. Сүргийн бүтцийг зөв болгох хэрэгтэй. Өнөөдөр ноолуурын ашгаас шалтгаалж ямааны тоо толгой өссөн. Иймд татварын бодлогоор хониноос бага, ямаанаас өндөр татвар авахаар чиглэл оруулах.

Малчдаас авсан татвараа юунд зарцуулахыг тодорхой болгосноор үр дүн гарна. Тухайлбал малын үүлдэр угсааг сайжруулах, эрүүлжүүлэх,хадлан тэжээл бэлтгэх, хашаа хороо барих, худаг ус гаргах зэрэг малчдын амьжиргаа дээшлүүлсэн ажилд зарцуулахыг тодорхой журманд тусгаж өгөх хэрэгтэй. Сум дүүргийн иргэдийн хурал өөрсдөө мэднэ биз гэж хаяж болохгүй.

ШИНЭ МЭДЭЭ