2020.11.05
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

С.Бямбацогт: Алдарт эхийн одон яаж шударгаар авч байгаа шиг одонг өгөх эсвэл байх шаардлагагүй

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2020.11.05/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд "Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. 

Хэлэлцүүлгийн үеэр гишүүд асуулт асууж, саналаа хэллээ.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

Шагналыг яг тодорхой шударга шалгуургүй үзэмжээр өгдгөөс болоод ард түмний дунд одон  медалийн нэр хүнд унаж байна. Шударга бусаар авсан нь ичээд зүүдэггүй. Алтанхуяг гишүүний хэлсэнтэй санал нэг байна. 30 жилийн ойн медалийг зүүсэн зүүгээгүй ялгаагүй. Одон медаль олгодог зарлиг гаргадаг хуулийг бид шинэчлэн баталъя. Алдарт эхийн одон яаж шударгаар авч байна түүнтэй адил одонг өгч байх эсвэл одон байх шаардлагагүй. Их хурал өөрсдөөсөө эхэлье. Медаль зүүсэн зүүгээгүй амьдрал өөрчлөгдөхгүй. Тиймээс энэ хуулийг дэмжихгүй. 

ШИНЭ МЭДЭЭ