МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүн С.Бямбацогт гишүүдэд хичээл заав
2020.10.30
Улстөр

УИХ-ын гишүүн С.Бямбацогт гишүүдэд хичээл заав

УИХ-ын чуулган, байнгын хорооны хуралдааны үеэр гишүүдийн асуусан асуултад сайд, холбогдох яам, агентлагийн дарга, мэргэжилтнүүд тодорхой хариулж мэдэхгүй тойруулж бултах, санаатай санаагүй төөрөгдүүлж мэдэн будилах явдал бишгүй гардаг. Гишүүд ч чуулганы дэгээ мэддэггүйгээс асуултдаа бүрэн дүүрэн хариулт авч чадахгүй өнгөрөх явдал бий.

УИХ-ын өнөөдрийн чуулганы хуралдааны үеэр Европ руу татваргүй гаргадаг 7200 нэр төрлийн бараа бүтээгдэхүүний асуудал яригдах үед энэ явдал давтагдсан юм.

Харин УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд хэрвээ төрийн эрх барих дээд байгууллагад худал хэлэх, ард түмнийг хууран мэхэлж, буруу ташаа мэдээлэл өгвөл төрийн албанаас халах хүртэл арга хэмжээ авна гэсэн хариуцлагын заалт тусгасан байгаа. Мөн гишүүдийн асуултад зөвхөн сайд хариулна, хуралдаан даргалагчаас зөвшөөрөл өгвөл холбогдох албан тушаалтан хариулт өгөх боломжтой байдаг. Хэрэв асуултад бүрэн гүйцэд хариулаагүй бол 2 хоногийн хугацаанд албан бичгээр хариулт өгч байх хэрэгтэй” гэсэн юм.

Өөх ч биш булчирхай ч биш бөөрөнхий хариулт өгч бүрхэгдүүлдэг төрийн албаны “амьгүй албат”-уудыг дэгийн хуулиар “дэглэх” зохицуулалттай болсныг ийнхүү С.Бямбацогт гишүүн хатуухан санууллаа. Нүд хуурч, ээлж өнгөрөөж ажил хийдүүлдэг дарга нарыг “айлгах” хуулиа хэрэгжүүлэх талаар тэрбээр гишүүдэд ийнхүү хичээл заав.

ШИНЭ МЭДЭЭ