МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.10.29
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

С.Бямбацогт: Хууль батлагдсанаар иргэдийн төлж байгаа нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдэх үү?

УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн /2020.10.29/ ээлжит хуралдаан боллоо. Хувийн тэтгэврийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал нарын 5 гишүүн 2020.05.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;-ийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүд хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асуулаа. 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт асуулт асуулаа:

Хууль батлагдсанаар одоо ажиллаж байгаа иргэдийн төлж байгаа нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдэх үү? Сайн дураар төлөх үү, албадан төлөх үү?

Нийгмийн даатгалын сангийн алдагдлыг нөхөхийн тулд тэтгэвэрт гарах насаа нэмэгдүүлж сангийн алдагдлыг багасгах, алдагдалгүй болгох бодлого явуулж байгаа. Энэ хууль батлагдсанаар үндсэндээ тэтгэвэрт гардаг насыг нэмэгдүүлэхгүй байх бололцоо боломж бүрдэх үү? 

Тэтгэврийн зээлийг тэглэснээр нийгмийн даатгалын багц хуулиудыг шинэчлэх хэрэгтэй байгаа. Үүн дээрээ тулгуурлаад тэтгэврийн тогтолцоог шинэчлээд авъя гэж байгаа нь зөв. Үүнтэй холбоотойгоор иргэд шимтгэл төлж чадахгүй байна. 2020 оны 1 сарын 1 хүртэл малчин, хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа иргэд нийгмийн даатгалын шимтгэлийг нэг удаа нөхөн төлөөд тэтгэвэрт гарах боломжтой болсон. Тэгээд байж байгаад дахиад төлж чадахаа больдог. Эдгээр иргэд яаж хамрагдах вэ? Өнөөдөр нийгмийн даатгалын шимтгэлийг төлж чадахгүй байгаа иргэд хувийн тэтгэврийн тогтолцоо бий болсноороо нийгмийн даатгалын шимтгэлээ яаж төлөх боломжтой болох вэ? Тэтгэвэрт гарахад хир зэрэг дэм, тус болох вэ?

НХХЯ-аас энэ хуулийн төслийн үзэл баримтлалыг Засгийн газар дэмжсэн үү? Хууль батлагдсанаар Нийгмийн даатгалын сан, тэтгэвэр тэтгэмж олгож байгаа ард иргэд, Засгийн газар, төр дээр үүрэх ачаа хөнгөрөх үү эсвэл хүндрэх үү?  

Түүний асуултанд ХНХЯ-ны сайд А.Ариунзаяа хариуллаа.

 

ШИНЭ МЭДЭЭ