МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Шинээр томилогдох дарга нартай “Удирдлагын хариуцлагын гэрээ” байгуулна
2020.10.27
Орон нутгийн хөгжил

Шинээр томилогдох дарга нартай “Удирдлагын хариуцлагын гэрээ” байгуулна

Ховд аймгийн МАН-ын хорооны зургаадугаар хурал болж, 139 гишүүний 104 нь буюу 74.8 хувийн ирцтэй оролцов. 

Энэ үеэр Ховд аймгийн МАН-ын хорооны дарга Б.Дүгэржав аймгийн ИТХ-ын найм дахь удаагийн сонгуульд хэрхэн бэлтгэсэн, түүний үр дүнгийн талаар тайлагналаа. 

Мөн аймгийн ИТХ-ын дарга, Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцсэн. Улмаар хуралд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар аймгийн ИТХ-ын даргаар Г.Пүрэвганди, Засаг даргаар Б.Дүгэржавыг дэвшүүлэхээр болж, тогтоолыг МАН-ын Удирдах зөвлөлд өргөн барилаа.

МАН-ын хороо шат шатандаа шударга ёсыг тогтоох, ажлын сахилга, хариуцлагыг өндөржүүлэхэд анхаарч ажиллах зорилт дэвшүүлжээ. Мөн тодорхой ажил, албан тушаалд томилогдох дарга, удирдлагатай “Удирдлагын хариуцлагын гэрээ” байгуулж ажиллахаар болж, гэрээний төслийг намын хорооны гишүүдэд танилцуулан батлуулсан гэж албаны эх сурвалж мэдээллээ.

ШИНЭ МЭДЭЭ