2020.10.22
Эдийн засаг, Худалдаа

С.Бямбацогт: Малын татвараас бүрдсэн орлогыг орон нутаг зарцуулах бодлогын чиглэл өгөх хэрэгтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2020.10.22/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Малын тоо толгойн албан татварын тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгох тухай, Малын генетик нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. 

Дээрх төслүүдтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ЫН ГИШҮҮН с.Бямбацогт САНАЛАА ХЭЛЛЭЭ:

"Төрийн бодлого хэрэгжүүлэх тал дээр илүү анхаарах хэрэгтэй байна. Малыг малчдын өөрийнх нь өмч гээд хаяснаас өөрийнхөө өмчийг захиран зарцуулалт дээр өөрсдөө мэднэ гэж хаяснаас мал сүрэг замбараагүй өссөн, бэлчээрийн даац хэтэрсэн, малын гоц халдварт өвчнүүд гардаг болсон гэх мэтийн тулгамдсан асуудлууд үүссэн нь эргээд төрдөө том ачаа дарамт болж байна. Үүнийг шийдэхийн тулд төсвийн төлөвлөлт тал дээр бодлогыг төлөвлөх ёстой. 

Одоо оруулж ирж байгаа малын хөлийн татвар авна гэж байгааг малчид дэмжиж байгаа зөв. Гэхдээ малын хөлийн татварыг аваад тухайн сум орон нутагтаа өөрсдөө хуримтлуулаад тэндээ өөрсдөө зарцуул гэж байгаа нь зөв, дэмжиж байна. Гэхдээ үүнд төрийн бодлого чиглүүлэг байхгүй бол эргээд үр дүнгээ өгөхгүй юм. Төрийн бодлогоо тодорхойлоод үүнийгээ амьдрал дээр хэрэгжүүлж, яаж үр дүнг өгөх тал дээр төсвөөрөө дамжуулж бодитой хэрэгжүүлэх хэрэгтэй байна ". 

ШИНЭ МЭДЭЭ