2020.10.22
Улстөр

Ж.Бат-Эрдэнэ: Ард иргэдийнхээ чөлөөтэй санал бодлоо хэлэх эрхийг хааж, боодог байж болохгүй

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 7 гишүүн 2020.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэхийн талаар хэлэлцлээ.

Дээрх төслүүдтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ЫН ГИШҮҮН Ж.бат-эрдэнэ асуулт асуулаа:

  1. Ард иргэдийнхээ хэлэх эрхийг хааж, боодог байж болохгүй. Үүнийг бодитоор эргэж харах хэрэгтэй байна. Тэд бүрэн дүүрэн санал бодлоо илэрхийлдэг боломжийг олгох хэрэгтэй.
  2. Ерөнхий сайдын мэдээллийн цаг дээр өөр сайд орж ирж мэдээлэл хийдгийг болих хэрэгтэй. Бид үндсэн хуулийн эрхийн дагуу Ерөнхий сайдад маш том эрхийг өгсөн. Кабинетаа өөрсдөө бүрэлдүүлээд УИХ-ын танхимаас баталсан мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломж бололцоог бид олгосон. Мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт дээр бид хяналт тавих ёстой. Ерөнхий сайд тодорхойгоор, цаг гарган орж ирж мэдээллээ хийж байх ёстой. Улс оронд хийгдэж байгаа ажлуудын болж, бүтэж байгаа зүйлсийн жинхэнэ учрыг Ерөнхий сайдтай нүүр тулан ярилцах ёстой юм. Ард иргэдийн өмнөөс асуудлуудыг хянах ёстой. Ерөнхий сайдад байгаа хэдхэн цагтаа өөрөө ирж мэдээллээ хийх хэрэгтэй.
 Түүний асуултад УИХ-ын гишүүн: С.Бямбацогт хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ