С.Бямбацогт: УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг танилцууллаа
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 7 гишүүн 2020.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэхийн талаар хэлэлцлээ.
УИХ-ЫН ГИШҮҮН С.Бямбацогт чуулганы дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг танилцууллаа.
УИХ-ын чуулганы Дэгийн тухай хуулийн дагуу зохион байгуулж явуулахад зарим зохицуулалтыг нэмж тодруулах, нарийвчлан зохицуулах шаардлага тулгарсан. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг зохицуулалтыг тусгаж өгч байгаа юм.
УИХ-ын гишүүдийг нэн яаралтай, шаардлагатай асуудлаар танилцах боломжийг хангах үүднээс ирцэд бүртгүүлэх ирцийг 9 цагаас эхлүүлж, 10 цагаас нэгдсэн хуралдааныг эхлүүлэх. Товлосон асуудлыг ажлын цагт багтаан хэлэлцэж дуусаагүй бол гишүүдийн олонхын саналаар хуралдаан дуусах цагийг 18 цаг болгож тодруулсан.
УИХ-ын 7 гишүүний санаачилсан 10 нэмэлт өөрчлөлтийн зохицуулалтыг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэж өгөхийг хүсч байна.