2020.10.20
Улстөр

Ц.Мөнх-Оргил: Чуулганы хуралдааныг есөн цагаас эхлүүлэх нь зүйтэй

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 7 гишүүн 2020.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэхийн талаар хэлэлцэж байна.

УИХ-ЫН ГИШҮҮН Ц.Мөнх-оргил АСУУЛТ АСУУЛАА.

  1. Пүрэв, баасан гарагийн хуралдааныг яагаад 10 цагт болгох гэж байгаа вэ? 9 цагт ирцэд орох бол 9 цагаасаа л хурлаа эхлээд явах нь зүйтэй.
  2. Ерөнхий сайд өөрөө мэдээллээ хийдэг болгомоор байна. Олонх болж байгаа бидний хувьд Ерөнхий сайдынхаа бодлыг сонсох боломжтой өөр арга замууд олон байна. Ерөнхий сайд өөрөө гүйцэтгэх засаглалаа төлөөлж өөр гишүүнээр мэдээлэл хийх бололцоог олгох хэрэггүй гэж үзэж байна.
  3. Хурал даргалагчид арай жаахан эрх мэдлийг нь олгож болгох уу? Дэг, хуулиндаа баригдаад асуудлаа гүйцэд ярьж чадахгүй байна. Зарим тохиолдолд үзэмжээрээ, хариулж байгаа хүмүүст цагийг нь сунгаж өгөх хэрэгтэй. 5 минут асууж болно. Гэтэл 5 минутанд хариулахгүй зүйлс олон байна.
Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт хариуллаа.
  1. Дэгийн тухай хуулийг УИХ-ын гишүүд өөрсдөө санаачлан их хурлаар батлуулаад явах боломж байгаа. Үүнийг олон жил дагаж мөрдөж ирсэн учраас олон асуудлыг хөндөөд байх шаардлагагүй. Парламентийн түүхийн явцад сайжирсаар, харьцангүй сайн дэгтэй болсон. Зарим зүйл дээр анхаарах шаардлагатай байна гэж харсан учраас цөөн тооны буюу 10 зүйл заалт дээр хөндөж оруулж ирж байгаа. Хэрвээ дутагдалтай байна гэж үзвэл УИХ өөрөө санаачлаад дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах бололцоо нээлттэй байгаа юм.
  2. Хуралдаандаа бэлтгэх, материалтайгаа танилцах гээд шаардлагууд байна. Тиймээс гишүүдийн олонхоос 9 цагт ирцэндээ ороод, 10 цагаас хурлаа эхлүүлье гэсэн санал гарсан. Үүнтэй уялдуулаад хуралдаан дуусах цаг 18 цаг болж өөрчлөгдсөн. Шаардлагатай бол сунгаж хуралдах пүрэв, баасан гарагт илүү бүтээлчээр товлож, төлөвлөсөн асуудлуудаа хэлэлцэж дуусах боломжтой болгох зохицуулалтыг тусгаж өгч байна.

ШИНЭ МЭДЭЭ