2020.10.20
Улстөр
Ж.Сүхбаатар: УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулийн төсөлд найруулгын өөрчлөлт оруулах саналтай
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 7 гишүүн 2020.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэхийн талаар хэлэлцэж байна.
УИХ-ЫН ГИШҮҮН Ж.Сүхбаатар АСУУЛТ АСУУЛАА.
- Танхимаас хүчээр гаргах, хуралдаанд оролцох эрхийг хасна. Гурван удаа хуралдаанд оруулахгүй гэсэн нь ямар утгатай вэ? Гишүүдийг хуралдаанд оруулах эрхийг хасна гэдэг хэцүү. Санал хураалтанд орох эрхийг хасна гэсэн асуудал байж болох юм. Гишүүд хуралд ороод сонсож болно.
- 39.1-д Анхны хэлэлцүүлэг явуулахдаа хаалттай болон нээлттэй мэтгэлцээн байнгын хороо явуулж болохоор заасан байна. Хаалттай хуралдаан бол хаалттай байна. Хаалттай хурал болж байхад хаалттай, нээлттэй мэтгэлцээн гэх нь нээлттэй хуралдааны үед хаалттай мэтгэлцээн гэж байх уу? Нээлттэй хуралдаан явж байхад мэтгэлцээн гэж тусдаа зүйл байна уу? Мэтгэлцээн гэдэг нь хоорондоо өөр дэг тогтоож байна уу? Мэтгэлцээний журам гэж байх ёстой.
- Цэцийн дүгнэлттэй холбогдуулж үндсэн хуульд нийцсэн гэсэн асуудал байвал асуулт асууж үг хэлэхгүй шууд танилцуул гэсэн байна. Үүн дээр үг хэлмээр байна. Асуулт асуухгүй, санал хурааж шийдвэр гаргахгүй үгээ хэлэх эрхтэй байх.
Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт хариуллаа.
- Гишүүний асуусан хуралдааны дэгийн заалт дээрх үг, үсэг, найруулга зүйн хувьд анхаарах болно.
- 2007 оны хуулинд УИХ-ын гишүүний хариуцлагатай холбоотой заалт, хуралдааны дэг зөрчсөн бол сануулах, хуралдаанд үг хэлэх эрхийг хасах, хуралдаанд оролцуулах хасах гэсэн зохицуулалт байсан. 2020 оны 5 сард баталсан хуульд адил заалт орсон. Тухайн үед энэ заалтууд хэрэглэгддэггүй байсан. Харин энэ намрын чуулганаар хэрэглэгдэж эхэлж байна. Зохицуулалтыг нарийвчилсан учраас асуудал үүсч байна 1.Сануулна 2. Үг хэлэх эрхийг хасна 3.Хуралдаан даргалагч тэнхимийг орхин гарахыг үүрэг болгоно 4.Хуралдаанд оролцох эрхийг хасах. Уг шийдвэр нь хөнгөнөөс хүндрүүлж үе шаттайгаар зохицуулалт хийх талаар дэлгэрүүлж баяжуулсан юм.
- УИХ-ын баталж байгаа бодлого төлөвлөлтийн зарим асуудал засгийн газрын үндсэн чиглэл бусад асуудлууд дээр хууль батлах санал хураалт явуулаад, түүнтэй холбоотой тогтоолыг батлагдсанд тооцлоо гэсэн зохицуулалт нь орхигдсон байсан. Хоёр дахин санал хураалт явагдаж үүнээс болж эхлээд хуулиа баталчихдаг, дараад нь эцэслэн батлая гэдэг дээр уначих гээд байсан учраас нэг зохицуулалтаар зохицуулж байна.
- Цэцийн дүгнэлтийг хүлээж авсан бол гишүүд хариулж үг хэлэх шаардлагагүй гэсэн заалттай байсан. Үндсэн хуулийн цэц зөв гээд баталсан бол үүн дээр заавал мэтгэлцээн явуулаад байх шаардлагагүй.