МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ховд аймгийн Онцгой Байдлын Газар гал түймэр унтраах, аврах ажиллагааны тусгай зориулалтын 3 шинэ автомашинтай боллоо
2020.10.10
Орон нутгийн хөгжил

Ховд аймгийн Онцгой Байдлын Газар гал түймэр унтраах, аврах ажиллагааны тусгай зориулалтын 3 шинэ автомашинтай боллоо

УИХ-ын гишүүн С.Бямбацогт Ховд аймгийн Онцгой Байдлын Газар гал түймэр унтраах, аврах ажиллагааны тусгай зориулалтын автомашин хүлээлгэн өглөө.

Өнгөрөгч сард Шадар сайдыг Ховд аймагт ажиллах үед цагдаа, эмнэлэг, мэргэжлийн хяналтын байгууллагад туулах чадвар сайтай пургон автомашин, үерийн болон бохир ус соруулах тусгай зориулалтын автомашины асуудлыг шийдвэрлүүлсэн билээ.

2012 онд Булган суманд Онцгой байдлын хэлтэс, 2008 онд Зэрэг суманд Гал түймэр унтраах, аврах анги, Манхан суманд Эрэн хайх, аврах бүлэг байгуулахад анхаарч ажиллаж ирсэн.

Харин энэ сарын 10-ны өдөр Онцгой Байдлын Газар гал түймэр унтраах, аврах ажиллагааны байгууллага тусгай зориулалтын 3 шинэ автомашинтай боллоо. 

Гал ус, гамшиг аюулыг сөрж эрдэнэт хүний амийг авран хамгаалсан Онцгой байдлын алба хаагчдынхаа ажил үйлст их амжилтыг хүсье.

ШИНЭ МЭДЭЭ