Ховд аймгийн 15 сум хатуу хучилттай авто замд холбогдоно
2020.10.12
Орон нутгийн хөгжил

Ховд аймгийн 15 сум хатуу хучилттай авто замд холбогдоно

Энэ сарын 10, 11-ний өдрүүдэд Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар УИХ-ын гишүүн С.Бямбацогтын хамтаар Ховд аймагт ажиллалаа. 

Тэрбээр энэ үеэрээ 2020-2024 онд Цэцэг, Чандмань, Дөргөн, Ховд, Эрдэнэбүрэн сумыг хатуу хучилттай авто замтай болгох, Увс-Ховд аймгийг 163 км хатуу хучилттай авто замаар холбох ажлыг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусган хэрэгжүүлэхээр болсон талаар албан ёсоор мэдэгдлээ.

Мөн 2024 онд баруун бүсийн босоо тэнхлэгийн төмөр замын ТЭЗҮ-г боловсруулахаар төлөвлөжээ. Одоогоор Ховд аймаг 1300 км үргэлжлэх авто замын бүтээн байгуулалтаараа улсдаа тэргүүлж байгаа юм.

Тэгвэл ирэх жилүүдэд 15 сумаа аймгийн төв болон Улаанбаатар хот, улсын хилтэйгээ хатуу хучилттай авто замаар холбосон анхны аймаг болж, нийт 1700 км авто замтай болох юм гэж Ховд аймгийн ЗДТГ-аас мэдээллээ. 

ШИНЭ МЭДЭЭ