МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Өвөлжилтийн бэлтгэл хангах чиглэлээр баруун бүсийн аймгийн удирдлагуудтай уулзлаа
2020.09.11
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Өвөлжилтийн бэлтгэл хангах чиглэлээр баруун бүсийн аймгийн удирдлагуудтай уулзлаа

Өвөлжилтийн бэлтгэл хангах чиглэлээр баруун бүсийн аймгийн удирдлагуудын уулзалт Ховд аймагт боллоо. Уулзалтын үеэр УИХ-аас баталсан онцлох хууль тогтоомж болон аймагтаа хийж хэрэгжүүлж байгаа томоохон бүтээн байгуулалтын ажлуудаас танилцууллаа.

Энэ удаагийн ээлжит бус чуулганаар Монгол Улс дараагийн 5 жилийн газрын зураг болох Монгол Улсыг хөгжүүлэх 5 жилийн Үндсэн төлөвлөгөө, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрөө баталсан. Эдгээр бодлогын бичиг баримтын хүрээнд баруун бүсийн аймгуудыг хөгжилд хөтөлсөн томооохон бүтээн байгуулалтын ажлууд хийгдэхээр болсон.

Заримаас нь дурдахад Эрдэнэбүрэнгийн УЦС баруун бүсийн хэрэгцээгээ бүрэн хангаж, баруун бүсийн аймгууд автозамаар холбогдож, малын гаралтай түүхий эдээ үнэд оруулах үйлдвэртэй болох асуудлууд тусгагдсан.

Цаашдаа бид алсын хараа, нэгдсэн төлөвлөлт, хамтын хүчээр баруун бүсээ хөгжилд хөтлөх томоохон төслүүдээ урагшлуулах учиртай. Энэ төслүүдийн нэг болох Малын гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэр, Ховд эко цементийн үйлдвэрийн явцтай өнөөдөр Шадар сайд Я.Содбаатар тэргүүтэй ажлын хэсгийн бүрэлдэхүүн танилцлаа.

ШИНЭ МЭДЭЭ