МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.08.27
Эдийн засаг, Худалдаа

С.Бямбацогт: УИХ-ын гишүүн бодлого, төлөвлөлтөд анхаардаг байх нь чухал

УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн \2020.08.27\ хуралдаан 9 цаг 00 минутад эхэллээ. Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай,  Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Гаалийн албан татвараас хөнгөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Биеийн тамир, спортын тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Хуулийн төслүүдтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

“Бид Үндсэн хуульдаа хөгжлийн бодлогыг тогтвортой, уялдаатай байх заалтыг оруулсан. Анх удаа Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэлийг баталж байна. Өмнө нь бид жил бүр нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэл, түүндээ уялдуулан төсвөө баталдаг байсныг урт хугацааны бодлого болгон баталдаг болсон. Урт, дунд, богино хугацаатайгаа уялдуулсан. УИХ төрийн бодлого тодорхойлогч байгууллага. Бодлогодоо нийцүүлэн төсвөө батлах ёстой.

Төсөв дээр хамаг ач холбогдлоо өгдөг байсан. Үндсэн хуулиараа төсөвтэй холбоотой УИХ-ын гишүүний эрх мэдэл багассан. Нөгөө талдаа бодлоготой холбоотой УИХ-ын гишүүний эрх мэдэл нэмэгдсэн. Үүнийг л хэрэгжүүлэх ёстой. Гэтэл энэ хуульд жилийн төлөвлөгөөг хасья гэж байна. Ингэхээр УИХ гишүүн, төсөв, төлөвлөлт аль альд нь эрх мэдлээ хязгаарлуулах байдал үүснэ. Тиймээс үүнийг засья гэсэн. УИХ-ын гишүүд үүн дээр анхаарч, бодлого төлөвлөлтөндөө оролцдог болохын төлөө саналаа өгөхийг хүсэж байна.”

ШИНЭ МЭДЭЭ