ЦАГДАА, ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭЛ, ОНЦГОЙ БАЙДЛЫН алба хаагчидтайгаа уулзлаа
2020.06.20
Улстөр

ЦАГДАА, ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭЛ, ОНЦГОЙ БАЙДЛЫН алба хаагчидтайгаа уулзлаа

Хүний ЭРХИЙН МАНААЧ, хуулийн ЗАСАГЛАЛЫН ТУЛГУУР, амь аварч, амьдрал бэлэглэх ЭРХЭМ ҮЙЛСИЙН ЭЗЭД болсон ЦАГДАА, ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭЛ, ОНЦГОЙ БАЙДЛЫН алба хаагчидтайгаа уулзлаа.

ХЗДХ-ийн сайд байсны хувьд энэ салбарын алба хаагчдынхаа НИЙГМИЙН ХАМГААЛЛЫГ САЙЖРУУЛАХ, ЗОВЛОН ЖАРГАЛД ОЙР БАЙЖ, асуудал байвал түүнийг шийдэхийн төлөө хичээн чармайж ирсэн.

  • ✔️Би ХЗДХ-ийн сайдаар ажиллаж байхдаа НЭР БҮХИЙ 23 ХУУЛИЙГ санаачилж батлуулсан.
  • ✔️Эрүү, Зөрчлийн хуулиас өгсүүлээд Цагдаагийн албаны тухай, Прокурорын тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Дотоодын цэргийн тухай, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай, Хилийн тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай, Бүртгэлийн багц хууль гээд олон хуулийг санаачилж , боловсруулж батлуулсан.
  • ✔️Цагдаагийн албаны хууль батлуулж эрэмбэ цолыг нь эмхэнд нь оруулсан.
  • ✔️Цалин хөлсийг нь 24 хувь нэмэгдүүлсэн.
  • ✔️Хувцас хангалтынх нь хугацааг богиносгож, чанаржуулсан.
  • ✔️Цагдаагийн байгууллагын төсөв 100 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн.
  • ✔️Дотоодын цэргийг сэргээн байгуулж улсын онц чухал обьектуудыг хамгаалах эзэнтэй болгосон.
  • ✔️Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар алба хаагчдын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн.
  • ✔️Зөрчлийн хуулиар 2015 оныхоос торгууль шийтгэлийн хэмжээг 2 дахин бууруулсан.
  • Ховд аймагт Хууль зүй, дотоод хэргийн салбартай холбоотойгоор;
  • ✔️ГЭРЧ ХОХИРОГЧ, ХҮҮХЭД ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ХҮЧИРХИЙЛЛЭЭС ХАМГААЛАХ байрыг байгуулж, ашиглалтад ороход бэлэн болоод байна.
  • ✔️Ховд аймгийн ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГЫГ ТҮҮХЭНД НЬ АНХ УДАА ШИНЭ БАРИЛГАТАЙ БОЛГОЖ ажиллагсдын ажиллах орчин нөхцлийг сайжрууллаа.
  • ✔️Ховд хотыг КАМЕРЖУУЛАХ АЖИЛД АНХААРЧ АЖИЛЛАСНЫ ҮР ДҮН гарч байна. Гэмт хэрэг, зөрчлийн илрүүлэлт сайжирч байна.
  • ✔️Сумдад ЦАГДААГИЙН КОБОН байгуулах ажилд анхаарч ажиллалаа.

Шударга ёсны хувьсгалыг бүрэн ялалтад хүргэхэд ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАМГААЛАХ, ХУУЛЬ САХИУЛАХ ЧИГ ҮҮРЭГТЭЙ ТА БҮХНИЙ үүрэг оролцоо хамгаас чухал билээ.

ШИНЭ МЭДЭЭ