Ховд аймгийн Мянгад сумын иргэд сонгогчидтойгоо уулзлаа
2020.06.19
Улстөр

Ховд аймгийн Мянгад сумын иргэд сонгогчидтойгоо уулзлаа

ӨНДӨР ХӨХИЙ ШҮТЭЭНТЭЙ МЯНГАД САЙХАН НУТГИЙНХАНТАЙГАА УУЛЗЛАА

Мянгад сумын иргэд сонгогчид маань маш сайхан халуун дотно угтан авлаа.

Нэгэн цагт аав минь энэ сум нэгдлийг удирдаж явсан болохоор, миний хүүхэд нас энэ л суманд өнгөрч, ижилдэж дассан ангийн андууд минь энд л буй болохоор ирэх бүрийд энгүй сайхан байдаг.

Төрөө засалцах үйл хэрэгт минь ч түшиг тулгуур байж сонгууль бүрээр хамгийн өндөр саналаар гаргадаг болохоор тэр их итгэл дэмжлэгийг алдалгүй даахсан гэж байнга хичээдэг билээ.

Мянгадчууддаа Ховд аймгийг, Мянгад сумыг хөгжлийн дараагийн шинэ шатанд гаргах #ШинэХовд хөтөлбөрөө танилцууллаа. Тун сайхан хүлээн авч байна.

Өдий зэрэгт хүргэсэн ачийг тань төр түмэн, төрөлх нутгийнхаа төлөө нэгэн үзүүрт сэтгэл зүтгэлээр улам хичээж хариулах болно оо. Өндөр Хөхий лугаа өгөөмөр сэтгэлтэй, өндөр ачлалтай Мянгадчууддаа баярлалаа.

ШИНЭ МЭДЭЭ