2020.06.13
Улстөр
Шинэ Ховдын төлөө хүчээ нэгтгэе!
ШИНЭ ХОВД ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨР
Өнгөрсөн хугацаанд бид хөгжилд хөтөлсөн 1300 км авто замтай, илч гэрэл түгээсэн хос Дулааны станцтай болсон.
Эрдэм боловсролын үрийг тарьсан сургууль цэцэрлэгүүдийнхээ барилга байгууламжийг үндсэнд нь бүрэн шинэчилж, эрүүл энхийн эх булаг болсон эрүүл мэндийн салбараа бэхжүүлж чадлаа.
Урлаг, соёл, спортын салбараа дэвшитгэн хөгжүүлж Ховдынхоо нэрийг улсдаа төдийгүй дэлхийд цуурайтуулж байна. Олон ястны өлгий нутаг маань Хамаг Монголын Баруун нийслэл болон хөгжих түүхэн боломж бүрдлээ.