С.Бямбацогт: Энэ парламент олон онцлогтой байлаа
"Ярилцъя" нэвтрүүлгийн зочноор УИХ-ын гишүүн С.Бямбацогт оролцож цаг үеийн асуудлаар ярилцлаа.
С.Бямбацогт: 1992 онд шинэ үндсэн хууль батлагдсан. Тэр цагаас эхлэн байнга ажиллагаатай парламент ажиллаж эхэлсэн. Өөр өөр хэлбэл долоо дахь удаагийн парламентийн бүрэн эрхийн хугацаа өндөрлөх дөхөж байна. Чуулган түр завсарласан. УИХ-ын ээлжит сонгууль болох гэж буйтай холбогдуулан үйл ажиллагаагаа түр завсарлаад, ээлжит сонгуулийн дараа шинээр байгуулагдах парламентийн гишүүд тангарагаа өргөх хүртэл гишүүдийн бүрэн эрх байна.