2020.04.16
Эдийн засаг, Худалдаа

С.Бямбацогт: Нүүрс түлдэг, утаа ихтэй аймгуудад сайжруулсан түлшний үйлдвэр барих талаар ямар бодлого барьж байгаа вэ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.04.16\ үдээс хойших хуралдаанаар Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолоор түүхий нүүрс хэрэглэхийг хориглож, боловсруулсан түлшний үнийг түүхий нүүрснээс хэтрүүлэхгүй байх, түлшний эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэрт байдлыг хангах асуудлыг судалж шийдвэрлэхийг холбогдох салбарын сайд, дарга нарт даалгасан. Энэ үндсэн дээр Засгийн газрын 2018 оны 387 дугаар тогтоолоор сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх үүрэг бүхий төрийн өмчит “Тавантолгой түлш” ХХК-ийг байгуулан ажиллуулж байгаа.

Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогт

Тоног төхөөрөмжийг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхийг дэмжиж байгаа. Өнгөрсөн жил Тавантолгой түлш сайн ажиллаж Улаанбаатар хотын утаа багассан. Налайх, Төв аймгийн агаарын бохирдол ч мөн буурах байх. Гэтэл бусад аймгууд асуудалтай байгаа. Энэ дээр цаашид ямар бодлого барих вэ? 

Хувийн хэвшлийн компаниуд нэлээд хөрөнгө оруулалтаар шахмал түлшний үйлдвэр байгуулчихсан оруулсан хөрөнгө оруулалт нь шатаад хэрэггүй болчихсон байгаа. Чанар стандарт хангаж байгаа нь мэргэжлийн хяналт тогтоочихсон байсан зогссон. Энэ хүмүүсийг хохироолгүй хамтарч ажиллах эсвэл шинэ үйлдвэртээ тоног төхөөрөмжийг нь авдаг юм уу хамтарч ажиллах ёстой.  Нүүрс түлдэг, утаа ихтэй аймгуудад сайжруулсан түлшний үйлдвэр барих талаар ямар бодлого барьж байгаа вэ?

Түүний асуултанд УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ