Ховд аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төв дэлхийн жишигт хүрсэн үйлчилгээг үзүүлж байна
2020.03.27
Орон нутгийн хөгжил

Ховд аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төв дэлхийн жишигт хүрсэн үйлчилгээг үзүүлж байна

Улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт байгаа энэ үед УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж байна.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт Ховд аймагт байх хугацаандаа иргэн хүний хувиар БОЭТ-өөр үйлчлүүлж энэ талаарх сэтгэгдэлээ өөрийн цахим хуудастаа нийтэлсэн байна.

Тэрээр Дарааллын дагуу Компьютерт Томографын шинжилгээ өгч иж бүрэн оношилгоонд хамрагдав. Яг ийм шинжилгээг БНСУ-д 5 сая төгрөгөөр, Интермед эмнэлэгт 3,5 сая төгрөгөөр өгдөг.

Тэгвэл ЭМД-аас 165 мянган төгрөг хөнгөлүүлээд 250 мянган төгрөгөөр дээрх шинжилгээг хийлгэв. Бельгийн 6,5 сая еврогийн санхүүжилтээр БОЭТ-ийг чадавхжуулах төсөл хэрэгжиж 52 нэр төрлийн 102 ширхэг тоног төхөөрөмж нийлүүлэгдсэний нэг нь энэ аппарат.

Түрүү жилийн 6-р сараас хойш Компьютерт томографын энэ шинжилгээг баруун бүсийн 654 хүн өгсөн байна. Хэрэв тэдгээр хүмүүс УБ явсан бол багаар бодоход нийт 700 сая төгрөг зарцуулах байж.

Эмч нарын чадавх, тоног төхөөрөмжийн хувьд манай Ховдын БОЭТ ярих юмгүй болж. Одоо харин байр савыг нь өргөтгөх ажил чухал байна. Ямартай ч гишүүдтэйгээ хамтарч зүтгэсний хүчинд АХБ-ны 13 сая ам долларын хөнгөлөлттэй зээлээр шинэ барилга байгууламжийн асуудлыг ойрын үед шийдэх болсондоо баяртай байна" хэмээсэн байна.

ШИНЭ МЭДЭЭ