2019.11.29
Орон нутгийн хөгжил
Ховд аймгийн Жаргалант суманд цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орлоо
Ховд аймгийн Жаргалант сумын Наран багт 2-5 насны 150 хүүхэд, 1,2-2 насны 75 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай 16-р цэцэрлэг ашиглалтад орж нээлтээ хийлээ.
Улсын төсвийн 2,1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар ийнхүү 225 хүүхдийн багтаамжтай ЯСЛИ ЦЭЦЭРЛЭГИЙН ЦОГЦОЛБОР баригдсанаар Наран, Рашаант багийн 1200 гаруй өрхийн болон бусад багийн 1,2-5 насны хүүхэд багачууд ая тухтай орчинд сургуулийн өмнөх боловсрол эзэмших боломж бүрдлээ.
Нээлтэд УИХ-ын гишүүн С.Бямбацогт оролцож "Төсөв хүндхэн байсан ч хүүхдийн төлөө ажлыг гацааж болохгүй гэж чармайн зүтгэсний хүчээр энэ ажил бүтлээ. Үнэхээр сайхан байна.
Мөн шинээр 20 гаруй ажлын байр бий болж байна.
Шинэ цэцэрлэгийн гадна орчинг хүүхдийн сэтгэл татам өнгөлөг болгох талаар С.Бямбацогт гишүүн гүйцэтгэгч компанийнханд захив.