2019.11.20
Эдийн засаг, Худалдаа

Б.Бат-Эрдэнэ: Гаднын зээлийн эргэн төлөлт ямар байна вэ?

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2019.11.20/ хуралдаанаар Монгол, ХБНГУ-ын Засгийн газрын “Төвийн бүсийн цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний үр ашгийг дээшлүүлэх төсөл”-ийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр, Сангийн яам, ХБНГУ-ын Франкфурт хот дахь Сэргээн босголтын зээлийн банкны Зээлийн болон төслийн гэрээг хэлэлцлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ 

Зээлийн ашиглалтын үр өгөөж ямар байна вэ? 1990-ээд оны үед гайгүй байсан байх төрийн өмчит компаниуд дампуурсан хувьчлагдсантай холбоотой асуудлууд гарах байх. Сүүлийн үед авч ашигласан зээлүүдээ одоо төлж байна уу? Ес зүйг дүрмийн төсөл Их хурлаар дэмжигдэж батлагдах юм бол улс төрчид нөлөө бүхий хүмүүс хувьдаа ард түмний нэр барьж зээл авахгүй байх тал дээр анхаарна.

Төвийн эрчим хүчний түгээх сүлжээг сайжруулна гэж байна. Энд Улаанбаатар багтах байх. Гэр хорооллын цахилгааны төлбөрийг тэглэх асуудал, цахилгаан дамжуулах гол станцууд ачааллаа дийлэхгүй байгаа энэ асуудал дээр анхаарах уу? 

Ажлын хэсэг: Германы зээлүүд харьцангуй үр дүнтэй байгаа

ШИНЭ МЭДЭЭ