2019.11.19
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс
Б.Бат-Эрдэнэ: Хунчир бол Монголын давтагдашгүй генетикийн нөөц
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2019.11.19/ нэгдсэн хуралдаанаар Генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ
Дэлхий нийт хэрэглэж байгаа ихэнх био бэлдмэл хүнс, гоо сайханы бүтээгдэхүүнээ байгалын гаралтай буюу генетик нөөцөөсөө гарган авч ашигладаг уламжлалтай. Манай улсын генетик нөөцийн ач холбогдол ямар төвшинд байна вэ? Зөвхөн Монгол Хунчир гэхэд л байгалын жамаараа ургаж байсан бол устах аюул тулгарсан. Энэ үед нэг аж ахуй нэгж услагааны системийг сэргээж олон түмний эсэргүүцэлтэйгээр Хунчирыг ургуулан ажиллаж эхэлж байсан. Одоо Солонгос руу экспортолж байна.
Япон,Солонгосд Хунчирыг өдөр бүр хоол хүнсэндээ хэрэглэж байна. Хунчир бол Монголын давтагдашгүй генетикийн нөөц. Монгол уламжлжлт анагаах ухаан, эм бол Дорно дахины ард түмэн, үндэстэн дундаа нэн эртний гэж эрдэмтэд хэлсэн байдаг. Нийгмийн эрүүл мэндийн өнөөгийн байдал ямар байна вэ?