2019.11.04
Орон нутгийн хөгжил
Жаргалант суманд 100 хүүхдийн дотуур байр, урлаг заалны шинэ барилга ашиглалтад орлоо
Өнөөдөр Ховд аймгийн Жаргалант сумын 7 дугаар сургуулийн 100 хүүхдийн дотуур байр, урлагийн заалны шинэ барилга ашиглалтад орлоо.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт энэ ажлыг 2018 оны улсын төсөвт тусгуулж жилийн дараа бодит биелэлээ олж байна. Ийнхүү Жаргалант сумын хамгийн алслагдсан багууд болон хөдөөгийн малчдын хүүхдүүд голчлон суралцдаг 7 дугаар сургууль ийнхүү өөрийн гэсэн дотуур байр, зориулалтын урлагийн заалтай боллоо.