2019.10.25
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Б.Бат-Эрдэнэ: Төрийн бус байгууллагын хуультай яаж уялдах вэ?

Улсын их хурлын чуулганы өнөөдрийн /2019.10.25/ нэгдсэн хуралдаанаар Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, дэмжлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ

Мэргэжлийн нэгдсэн холбооны ерөнхийлөгчийг 3 жилээр сонгох юм байна. Нэг удаа улируулан сонгох юм байна. Тэгэхээр энэ маань иргээд төрийн бус байгууллагын хуультай яаж уялдах вэ? Монгол улсад 21 мянга гаруй төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулдаг.

Энэ дотор оргүй хоосноос бүтэц өөрийн өмч хөрөнгөтэй болсон үйл ажиллагаа явуулдаг байгууллага байгаа. Бэхжиж чадахгүй байгаа тогтвортой үйл ажиллагаа явуулж чаддаггүй ч байгууллагууд олон байна.  Хууль шүүх оролцоод асуудлыг удааж хоёр талд нь гаргачихдаг. Намын асуудалд шүүх оролцохоо байсан.

ШИНЭ МЭДЭЭ