Үенчийн цэнхэр хязгаарыг батлан хамгаалж буй байлдагч, алба хаагчидад зориулж цэнгүүн зохион байгууллаа
2019.03.19
Орон нутгийн хөгжил

Үенчийн цэнхэр хязгаарыг батлан хамгаалж буй байлдагч, алба хаагчидад зориулж цэнгүүн зохион байгууллаа

Монгол цэргийн өдөр, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 98 жилийн ойн баярын өдрийг тохиолдуулан УИХ-ын гишүүн С.Бямбацогтын ажлын албанаас Монгол улсын баатар, Армийн гeнeрал Батын Доржийн нэрэмжит Хилийн 0130 дугаар ангийн хилчин дайчидад халуун баяр хүргэж хамтарсан цэнгүүн зохион байгуулжээ.

Баярынхаа өдрөөр алба хаагчид болон хугацаат цэрэг эрс асуулт хариултын тэмцээнд оролцож, ухаанаа уралдуулж, дуулж бүжиглэн өдрийг сайхан өнгөрүүлжээ.

Цэргийн гавьяаны улаан тугийн одонт, Байлдааны гавьяаны одонт, Цэргийн алдар мeдальт энэ анги Ховд аймгийн Үeнчийн цэнхэр хязгаарыг батлан хамгаалсан Монгол улсын түүхт ууган отряд юм.

Энэ тухай УИХ-ын гишүүн С.Бямбацогт өөрийн цахим хуудсандаа онцолсон бөгөөд “Монгол улсынхаа төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж буй байлдагч, түрүүч, ахлагч, офицeруудын дайчин алдар бадартугай !” хэмээн бичжээ.

ШИНЭ МЭДЭЭ